top of page
Search

Төлөвлөгөө бол цаас, хамгийн чухал нь төлөвлөлт

Updated: Mar 10

Менежментийн салбарт түгээмэл хэрэглэгддэг “Plans are nothing, planning is everything” гэсэн үгийг АНУ-ын 34 дэх ерөнхийлөгч (1953-1961) Дуайт Д. Эйзенхауэр хэлсэн гэдэг. Тэрээр дэлхийн 2-р дайны үед Холбоотны хүчний дээд командлагч, АНУ-ын армийн генерал байжээ.


ree

Түүний үнэнээр хэлсэн үг нь “Тулаанд бэлдэх үеийн төлөвлөгөөнүүд зүгээр л цаас байсан, гэхдээ төлөвлөлт хийх нь зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон” байв. Төлөвлөгөөг нэг удаа гаргаад орхих биш, нөхцөл байдал, хүчин зүйлсийн өөрчлөлтөөс шалтгаалан тасралтгүй төлөвлөлт хийж, шинэчилж байх нь чухал юм.


Тэгвэл "Төлөвлөгөө" болон "Төлөвлөлт" хоёрын ялгаа юу вэ?

 

Төлөвлөгөө

Төлөвлөлт

Тодорхойлолт

Төлөвлөгөө гэдэг нь зорилгыг тодорхойлж, түүнд хүрэх арга зам, нөөцийн хувиарлалтыг төлөвлөсөн баримт бичиг юм.

Төлөвлөлт гэдэг нь юуг, хэрхэн хийхийг бодож, хэлэлцэх, шийдвэр гаргах үйл явц юм.

Цар хүрээ

Төлөвлөгөө бол тодорхой цаг хугацааны төлөвлөлтийг илэрхийлсэн баримт бичиг.

Төлөвлөлт бол хүрэх ёстой зорилго, зорилтоо тодорхойлж, хүрэх арга замаа хэлэлцэж буй идэвхитэй үйл ажиллагаа юм.

Шинэчлэл

Орчин нөхцөл, хүчин зүйлс өөрчлөгдөхөд төлөвлөгөөг тогтмол шинэчилж байх шаардлагатай.

Зорилгод хүрэх, араас нь мөшгих, сайжруулалт хийх, тасралтгүй үргэлжлэх үйл явц юм.

Үндэслэл

Загвар, формат

Таамаглал, төсөөлөл

Дараалал

2-рт

1-рт


Байгууллагууд дээд, дунд, анхан шатандаа төлөвлөлтүүдийг хийж, стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө гэсэн гурван түвшний төлөвлөгөөг боловсруулж ажилладаг.


ree

Стратеги төлөвлөгөө буюу байгууллагын урт хугацааны зорилго, зорилтууд түүнд хүрэх стратеги, байгууллагын философи, үнэт зүйлс, бодлогуудыг ТУЗ, Гүйцэтгэх захирал зэрэг дээд түвшиний шийдвэр гаргагч нар тодорхойлдог ба өөрчлөлтийн давтамж хамгийн бага. Төлөвлөлтийн үндсэн үйл ажиллагаа нь:

  • Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг тодорхойлох

  • Өндөр түвшний зорилго, урт хугацааны зорилтуудыг тавих

  • Зах зээлийн чиг хандлага, өрсөлдөөн, эрсдэлд дүн шинжилгээ хийх

  • Гол нөөцийг хуваарилах (хөрөнгө, боловсон хүчин, технологи)

  • Нэгдэх, өргөжүүлэх, татан буулгах шийдвэр гаргах


Үйл ажиллагааны төлөвлөгөө буюу стратеги төлөвлөлттэй уялдсан дунд хугацааны буюу 1-2 жилийн зорилго, салбар нэгжүүд болон төслийн зорилго зорилтуудыг дунд шатны шийдвэр гаргагч нар тодорхойлдог. Хагас жил болон улиралд нэг удаа шинэчлэн тодотгодог. Төлөвлөлтийн үндсэн үйл ажиллагаа нь:

  • Стратегийн зорилгуудтай уялдуулан салбар, нэгжүүд, төслийн төлөвлөгөө боловсруулах

  • Бизнесийн чиг үүргүүд, салбар нэгжүүдийн уялдаа холбоог хангах

  • Төсөв, мөнгөн урсгалын төлөвлөгөө гаргаж, хуваарилалт хийх

  • Бизнесийн орчны өөрчлөлтөд уялдуулан төлөвлөгөөнд тохируулга хийх


Гүйцэтгэлийн төлөвлөгөө буюу хийх ажил, цаг хугацаа, ажиллах хүчний хуваарилалт, нэгж ажилтнуудын ажлын үүрэг хариуцлага, үйл ажиллагааны стандарт, дүрэм журам, сайжруулалт зэргийг өдөр, долоо хоног, сар, улирал, жилээр анхан шатны удирдлагууд төлөвлөн гаргадаг. Тухай бүрт өөрчлөлтүүдийг тусгаж, үйл ажиллагааны төлөвлөлтөд багтаан удирддаг. Төлөвлөлтийн үндсэн үйл ажиллагаа нь:

  • Тодорхой зорилтод хүрэх үйл ажиллагаа, цаг хугацааг төлөвлөх

  • Үйл ажиллгааны стандарт, дүрэм журам боловсруулах

  • Ажиллах хүчний хуваарилалт хийх, ажлын хариуцлагыг удирдах

  • Гүйцэтгэлийг үнэлэх, чанарын хяналт тавих

  • Үйл ажиллагааны сайжруулаh, гэнэтийн асуудлыг шийдвэрлэх


Байгууллагад дээрх үндсэн 3 төлөвлөгөөнөөс гадна байгууллагын стратеги төлөвлөгөөг дэмжсэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинэ зах зээл нэврэх зорилгоор тухайлсан бизнес төлөвлөгөө, ТЭЗҮ, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөө, нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн хүрээнд хийгдэх ашгийн бус төслийн төлөвлөгөөнүүд хийгддэг.


 
 
 

Comments


Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 15, Амбассадор Оффис, 203 тоот 

Утас

+976 88086083

И-мэйл

Connect

  • Facebook
  • X
  • LinkedIn
bottom of page