Монголын барилга, ҮХХ-ийн бизнесүүд "ШИНЭ ШАТ"-нд гарах цаг боллоо
- bolor saihan
- Apr 17, 2025
- 3 min read
Монголын барилга, ҮХХ-ийн бизнесүүд дараагийн шатанд гарах “ХОЁРДОХ ХӨДӨЛГҮҮР”-ээ асаах цаг ирлээ.
Тогтвортой өсөлтөөс тэлэлтийн шинэ шат руу: Сүүлийн арваад жилд Монголын үл хөдлөх хөрөнгийн салбар тогтвортой өсөлттэй явж ирсэн. Шинэ орон сууц, оффис, үйлчилгээний барилга байгууламжууд зах зээлд тогтмол нийлүүлэгдэж, хэрэглэгчдийн сонирхлыг татсаар байна. Гэвч өнөөдөр энэ салбарт бизнес эрхлэгч нар “Хэрхэн дараагийн шатанд гарах вэ? Өсөлтийг бий болгох нэмэлт хөдөлгүүр юу вэ?” гэсэн стратегийн асуулттай нүүр тулаад байна.

ЯГААД “Шинэ Шат”-нд гарах хэрэгтэй вэ?
Хэрэглэгч өөрчлөгдөж байна: Зөвхөн байршил, м²-аас гадна биет бус үнэ цэнүүд болох барилгын концепт, брэндийн нэр хүнд, байгаль орчин ээлтэй байдал, оршин суух тав тух, дижитал үйлчилгээ, ухаалаг шийдэл, хувь хүний үзэл баримтлал зэрэг олон төрлийн хүчин зүйлүүд сонголтод нөлөөлдөг болоод байна.
Барилга барих нь сорилт биш, харин борлуулах нь сорилт: Өнөөдөр шинэ төсөл эхлүүлж, барилга барих нь технологи, хөрөнгө оруулалт, инженерингийн шийдлийн хувьд асуудалгүй болсон харин бүтээгдэхүүнээ борлуулах, бүтээгдэхүүний үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой өсгөх нь урьд урьдынхаас илүү сорилттой нүүр тулж байна.
Хязгаарлагдмал нөөцөө урт хугацаанд ашиглах: Улаанбаатар хотын хэмжээнд газар, дэд бүтэцийн хангамж улам бүр хязгаарлагдмал болж байна. Өнөөдөр бий болгосон үл хөдлөх хөрөнгийнхөө үр шимийг ирээдүйд урт хугацаанд тогтвортой хүртэх нь ухаалаг хөрөнгө оруулалт болж байна.
Дэлхий дахины чиг хандлага: Үл хөдлөх хөрөнгө зөвхөн “барилга” байхаа больж, үйлчилгээтэй хосолсон экосистем рүү шилжиж байна.
Номад буюу нүүдэлчин амьдарлын хэв маяг:
Цар тахлын дараа номад буюу суурин бус бизнес, амьдралын хэв маяг залуусын дунд дэлгэрч байна. Нүүдэлчдийн хувьд ҮХХ худалдан авахаас илүү түрээсэлж амьдрах нь санхүүгийн хувьд хөнгөн, зээлээс ангид, түгжрэлтэй хотод хүүхдийн сургууль, цэцэрлэг, ажлаа дагаж амьдрах нь ухаалаг сонголт болж байна.
ЮУ шинэ шатанд гаргах “ХОЁР ДАХЬ ХӨДӨЛГҮҮР” байж болох вэ?
Түрээсийн үйлчилгээ Орон сууц, оффис, үйлчилгээ, агуулахын түрээсийн ухаалаг загвар бий болгох.
Сайн байршил ховордож байгаа нөхцөлд барьсан барилга байгууламжаа шууд зараад гарахаас татгалзах, түрээслэх моделийг бий болгох нь урт хугацааны тогтвортой орлого бий болгох юм.
Иймд орон сууц, оффис, агуулах, үйлчилгээний барилга байгууламжуудыг хөгжүүлэхдээ бүхэлд нь эсвэл тодорхой хэсгийг урт хугацаагаар түрээслэх байдлаар хөгжүүлэх.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөлжилтийг нэмэгдүүлэх
Барилга барих, борлуулах төдий биш — менежмент, ашиглалт, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэгч болох.
Төслийн дараах хэрэглэгчийн үйлчилгээ (concierge, засвар үйлчилгээ, зогсоолын түрээс, автомат төлбөрийн систем гм) санал болгох.
Зочид буудал, зоогийн газар, сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн үйлчилгээг мэргэшсэн менежментийн компани, хувь хүмүүстэй хамтран эрхлэх боломжтой.
Ухаалаг шийдлүүд
IoT, автоматжуулалт, нэгдсэн дижитал хяналтын систем зэргийг хөгжүүлэлтдээ тусгах. Гар утсаар удирддаг хяналтын систем, хэрэглээний дүн шинжилгээ зэрэг нь хэрэглэгчийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
Зорилтот бүлэгт чиглэсэн тусгай бүтээгдэхүүнүүд
Зорилтод бүлэг, сонирхолын бүлгүүдэд зориулсан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх. Жишээлбэл ахмадуудад зориулсан орон сууц, залуусын co-living орон зай, ганц бие эцэг эхчүүд эсвэл хүүхэдтэй өрхөд ээлтэй төлөвлөлт гэх мэт.
ХЭРХЭН хэрэгжүүлэх вэ?
ТЭЗҮ биш Бизнес төлөвлөгөө боловсруул. Инженеринг, техник технологийн асуудлыг шийдвэрлэх боломжтой, гол нь үр ашгийн тооцоолол, зах зээлийн боломж, бизнес загвараа зөв тодорхойлох нь хамгийн чухал.
Дата дээр суурилсан шийдвэр гаргах: Хэрэглэгчийн зан төлөв, хэрэглээний статистик, дэд бүтцийн төлөвлөлт, засгийн газрын бодлогыг шинжил. Хэрэглэгчээс юунд дуртайг нь асуух бус дата, AI технологи ашиглах.
Стратегийн түншлэл: Өөрт байхгүй эх үүсвэр, чадвараа хамтрах замаар шийдвэрлэх. ҮХХ-ийн үнэ цэнийг нэмэгдүүлэх дижитал, технологийн шийдлүүд нэвтрүүлэгчид, ҮХХ-ийн эх үүсвэрээ шинэ бизнес болгоход туслах үйл ажиллагааны менежментийг хэрэгжүүлэгч нартай сенержи үүсгэн хамтарч ажиллах.
Залгамж халаа, шинэ манлайлал: Салбарын шинэ үеийн үзэл баримтлалтай, олон ургалч залуусыг менежментэд оруул.
Төгсгөлд нь: Өнөөдрийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд зөвхөн "борлуулалт" амжилт биш. Олон ургалч ашигтай бизнес модель, урт хугацааны тогтвортой орлого, үр ашигтай үйлчилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэрэг нь дараагийн том давлагааг эхлүүлэх “хоёр дахь хөдөлгүүр” байх болно.



Comments