top of page
Search

"BDCМ-2025: Барилгын бизнес хөгжүүлэлт" нетворкинг хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Updated: Jun 5

ree

"BDCM-2025: БАРИЛГЫН БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ: СОРИЛТ БА ТУРШЛАГА" сэдэвт салбарын мэргэжлийн нэтворкинг хурал нь Монгол Улсын барилгын салбарын бизнес хөгжлийн чиг хандлагыг олон улсын түвшинд хүргэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, салбарын тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэн шийдэл боловсруулахад чиглэсэн юм.  “Интеллект Групп” болон “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” хамтран уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд 100 гаруй байгууллагын 250 орчим бизнес эрхлэгч, шийдвэр гаргах түвшиний удирдлагууд оролцлоо.

Энэ удаагийн арга хэмжээгээрээ хөгжүүлэлтийн цаана үлддэг бодит түүхүүдийг ил гарган, хамтын ухаанаар ирээдүйг бүтээж буй хөгжүүлэгчдийн бодит туршлага, сургамжийг олон нийтэд хүргэхээр зорьсон билээ.

Арга хэмжээний үеэр доорх төслүүд сорилт ба туршлагаа хуваалцав. Үүнд:

  • ТӨСӨЛ 1 : “365 Мандала Тауэр”, “Монкон Пропертис” ХХК, Гүйцэтгэх захирал Б.БАТАА

  • ТӨСӨЛ 2: “Layered City”, KCH Групп, Бизнес Хөгжүүлэлтийн  менежер ЖО ЖЭ ГИ

  • ТӨСӨЛ 3: “Little Venice”, Мишээл Групп, Төслийн ахлах, Ц.БУДХҮҮ

  • ТӨСӨЛ 4: “Хан Төгөл хотхон” “Эй Жи Жи Эс” ХХК, Гүйцэтгэх захирал, А.Мөнхбаяр

  • ТӨСӨЛ 5: “Вишн Бизнес Тауэр” Улаанбаатар Групп, Гүйцэтгэх захирал, Д.Түвшинбат

  • ТӨСӨЛ 6: “Мишээл Сити”, Мишээл Групп, Төслийн ахлах, Ц.БУДХҮҮ

"Монкон Пропертис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.БАТАА "365 Мандала Тауэр" төслийнхөө туулсан сорилтууд ба тэдгээрийг даван гарсан бодит туршалагууд болон төслийн санхүүжилт, урьдчилсан борлуулалтын арга туршлагаа нээлттэй хуваалцлаа.

KCH Группын Бизнес Хөгжүүлэлтийн  менежер ЖО ЖЭ ГИ БНСУ-д барилгын төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрхэн хийгддэг талаар мэдээлэл өгч,  “Layered City”, "KCH tower" төслүүдийнхээ санхүүжилтийн схем, Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд санхүүжилт хэрхэн хийх талаар мэдээлэл солилцов.

Мишээл Группын Төслийн ахлах Ц.БУДХҮҮ “Little Venice” болон "Мишээл Сити" төслийнхөө бизнес хөгжүүлэлтийн үйл явц, борлуулалтын арга техникээ хуваалцлаа.
Мишээл Группын Төслийн ахлах Ц.БУДХҮҮ “Little Venice” болон "Мишээл Сити" төслийнхөө бизнес хөгжүүлэлтийн үйл явц, борлуулалтын арга техникээ хуваалцлаа.

"ЭЙ ЖИ ЖИ ЭС" ХХК-ийн Гүйцэтгэх захиарл А.МӨНХБАЯР "Хан Төгөл" хотхон төсөл болон амины орон сууцны зах зээл, хэрэглэгч, хөгжүүлэлттэй холбоотой туршлагаа хуваалцав.
"ЭЙ ЖИ ЖИ ЭС" ХХК-ийн Гүйцэтгэх захиарл А.МӨНХБАЯР "Хан Төгөл" хотхон төсөл болон амины орон сууцны зах зээл, хэрэглэгч, хөгжүүлэлттэй холбоотой туршлагаа хуваалцав.

Улаанбаатар Группын Гүйцэтгэх захирал Д.ТҮВШИНБАТ "Вишн Бизнес Тауэр" төслийн хөгжүүлэлтэд тулгарсан сорилт ба туршлагаа хуваалцав.
Улаанбаатар Группын Гүйцэтгэх захирал Д.ТҮВШИНБАТ "Вишн Бизнес Тауэр" төслийн хөгжүүлэлтэд тулгарсан сорилт ба туршлагаа хуваалцав.

Панел хэлэлцүүлгийг “Интеллект Групп”-ын Гүйцэтгэх захирал Ө.Рэнцэндорж чиглүүлэн явуулсан ба доорх зочид хэлэлцүүлэгт оролцов.

  • “Монкон Констракшн”-ын Гүйцэтгэх захирал Г.Батбаяр

  • “Жигүүр Гранд Групп”-ын Гүйцэтгэх захирал Б.Халиунаа

  • “Мишээл Групп”-ын Мишээл Сити төслийн ахлах Ц.Будхүү

  • “Улаанбаатар Групп”-ын ТУЗ-ын дарга Ц.Батбаатар 

  • “Эй Жи Жи Эс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Мөнхбаяр

  • “KCH Групп”-ын Бизнес Хөгжүүлэлтийн менежер Жо Жэ Ги

Барилгын төслийн бизнес хөгжүүлэлт, төсөл хэрэгжүүлэхэд тулгарсан сорилт, даван гарсан туршлагаа солилцох хэлэлцүүлэг
Барилгын төслийн бизнес хөгжүүлэлт, төсөл хэрэгжүүлэхэд тулгарсан сорилт, даван гарсан туршлагаа солилцох хэлэлцүүлэг

Үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар хамтарч ажилласан Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо болон хамтран зохион байгуулагид болох Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооталархал илэрхийлье

Үйл ажиллагааг дэмжиж ажилласан Мандал Даатгал, Легал Полиси өмгөөллийн фирм, Гэрстект архитектур зураг төслийн компани, Алтан Жолоо Констракшн, Топика автоматжуулалт, ухаалаг барилгын тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, Топ Продакт хуурай бетон үйлдвэрлэгч, Топ Керамик плита, чулуу ханган нийлүүлэгч, Өлзий хаалга - Төмөр болон модон хаалга үйлдвэрлэгч нартаа талархал илэрхийлье.

.

.

ree

Comments

Хаяг

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 15, Амбассадор Оффис, 203 тоот 

Утас

+976 88086083

И-мэйл

Connect

  • Facebook
  • X
  • LinkedIn
bottom of page