Интеллект Групп
"Интеллект Групп" нь 2021 онд байгуулагдсан бөгөөд барилга, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн салбарт менежментийн үйлчилгээ үзүүлдэг, Монголын анхны мэргэжлийн компани юм. Манай компани нь төслийн зах зээлийн шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, өртөг ба санхүүгийн тооцоолол, хөрөнгө оруулалтын шинжилгээ, хөрөнгө оруулалтын менежмент, хэлцлийн чиглэлээр иж бүрэн менежментийн үйлчилгээг цогцоор нь болон хэсэгчлэн үзүүлдэг. Бид бодит үр дүнд чиглэн, төслийг дараагийн шат руу амжилттай оруулах хариуцлагыг хүлээж, мэргэжлийн өндөр түвшинд, бизнесийн ёсзүйг эрхэмлэн ажилладаг.
Хамтын ажиллагааны хэлбэрүүд:
1. Гэрээт менежментийн үйлчилгээ:
"Интеллект Групп" нь захиалагч байгууллагуудад гэрээний үндсэн дээр төслийн менежментийн цогц болон хэсэгчилсэн үйлчилгээг санал болгодог. Үүнд:
-
Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад шаардагдах зах зээлийн судалгаа, санхүүгийн шинжилгээ
-
Хууль эрх зүйн зөвлөгөө, хэлцлийн стратеги, зохион байгуулалт
-
Бизнесийн логик ба бүтцийн шинжилгээ зэргийг тусгасан багц дэмжлэгийн үйлчилгээ ордог.
Энэхүү хамтын ажиллагаа нь төсөл бүрийн онцлогт тохируулан уян хатан бүтэцтэй, ил тод, хариуцлагатай байдлаар хэрэгждэг.
2. Хамтарсан хөрөнгө оруулалт:
Манай компани нь газрын нөөц, санхүүгийн эх үүсвэр, технологи, мэдлэг туршлага гэх мэт өөр өөр төрлийн нөөц бүхий хувь хүн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хөрөнгө оруулалт хийх, төсөл хөгжүүлэх боломжийг санал болгодог.
Энэ хэлбэр нь эрсдэлийг хуваалцах, өгөөжийг хамтдаа хүртэх, стратегийн урт хугацааны түншлэл бий болгоход чиглэгдсэн.
3. Өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй дотоод төсөл:
"Интеллект Групп" нь зөвхөн үйлчилгээ үзүүлдэг менежментийн компани байхаас гадна төсөл санаачлан боловсруулан хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж төслийн хэрэгжилтийг цогцоор нь удирдан зохион байгуулж ажилладаг.

Удирдлагын баг

Ө.Рэнцэндорж
CEO
Стратеги төлөвлөлт, портфолио менежмент, хөрөнгө оруулалтын шинжилгээ ба хөрөнгө оруулалтын менежментийн мэргэжилтэн.
.png)
Г.Болорсайхан
Бизнес хөгжил
Зах зээлийн шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнес хөгжүүлэлт, маркетинг борлуулалтын стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн.
%20-%20Copy.png)
Д.Мяасүрэн
Санхүү, төсөвт өртөг
Төсөвт өртөг тооцоолол, өртөгийн менежмент, санхүү төлөвлөлт, төслийн гүйцэтгэлийн шинжилгээ ба үнэлгээний мэргэжилтэн.
.png)
Б.Баттуул
Төслийн менежмент
Төслийн нэгдсэн менежмент, компанийн засаглал, бизнесийн эрхзүй, төслийн оролцогч талуудын менежмент, төслийн хөрөнгө оруулалт ба үнэлгээний мэргэжилтэн.
Менежментийн түншүүд
Бид салбарын чиглэл бүрийн мэргэшсэн шилдгүүдтэй синержи үүсгэх замаар менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
ХАРИЛЦАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Бизнесийн хөгжилд тэмүүлэн хамтран ажилласан харилцагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)
%20-%20Copy.png)