Долларын хадгаламж уу?, Орон сууц уу? харьцуулалт сүүлийн 10 жилээр
- bolor saihan
- Aug 15
- 1 min read
Updated: Aug 18
2007–2025 онд Улаанбаатар хотод орон сууцны 1 м²-ийн дундаж үнэ төгрөгөөр 806,000-аас 4.55 сая болж 5.6 дахин өссөн байна. Харин ам.доллараар тооцвол 686-аас 1,275 доллар болж 1.85 дахин өсжээ.

Сүүлийн 10 жилд (2014–2024), жилийн эцсийн байдлаар 1 м²-ийн дундаж үнийг ам.доллараар харьцуулбал:
2014 онд: $1,171
2024 онд: $1,202
Өсөлт: ердөө $31 буюу 2.6%
Эндээс харахад орон сууцны үнэ ам.долларын ханштай харьцуулахад тогтвортой өсөлт бага байна.
Долларын хадгаламж, орон сууцны хөрөнгө оруулалтыг 10 жилээр харьцууллаа.
Та 2014 онд:
70 м² орон сууц худалдаж авсан,
Эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг ам.долларын хадгаламжинд байршуулсангэсэн хоёр хувилбар.
1. Долларын хадгаламж
Анхны хөрөнгө: $81,970
Жилийн хүү: 3% (сарын нийлмэл хүү)
Хугацаа: 10 жил
10 жилийн дараах дүн:$110,560 (35% өсөлт)
2. Орон сууц + түрээсийн орлого
Орон сууцны үнэ 2014 онд: $81,970
Түрээсийн үнэ: $8/м² → $560/сар
Жилийн түрээсийн орлого: $6,720
Түрээсийн жилийн өсөлт: 3%
10 жилийн түрээсийн нийт орлого: ≈ $77,000
2024 онд орон сууцны үнэ: $84,140
Нийт өгөөж: $84,140 + $77,000 = $161,140 (96% өсөлт)
Харьцуулалтын хүснэгт
Хөрөнгө оруулалтын төрөл | 10 жилийн дараах дүн | Өсөлт |
Долларын хадгаламж (3% хүүтэй) | $110,560 | 35% |
Орон сууц + түрээс | $161,140 | 96% |
Дүгнэлт
Сүүлийн 10 жилийн хугацаанд төгрөгийн ханшийн сулрал ихтэй (2014 онд $1=1,880₮) байсан хэдий ч түрээсийн орлоготой орон сууцны хөрөнгө оруулалт ам.долларын хадгаламжаас илүү өндөр өгөөжтэй байна. Гэхдээ бодит нөхцөлд өгөөж нь дараах хүчин зүйлээс шалтгаалан өөрчлөгдөнө:
Түрээсийн эрэлт, нийлүүлэлт, байршлын нөлөө
Засвар үйлчилгээ, менежментийн зардал
Түрээсийн сул зогсолтын хугацаа
Валютын ханшийн хэлбэлзэл
Сүүлийн 10 жилд Улаанбаатар дахь орон сууцны үнэ ам.доллараар бараг өсөөгүй ч түрээсийн орлого л хөрөнгө оруулалтыг өгөөж болгож байна.
Comments