BDCM - 2025
5-р сарын 30. Ба
|Corporate Hotel and Convention Center
БАРИЛГЫН БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ: СОРИЛТ БА ТУРШЛАГА Бид энэ удаагийн арга хэмжээгээрээ төслийн ард нуугдаж үлддэг бодит түүхүүдийг ил гаргаж, хамтын ухаанаар ирээдүйг хэрхэн бүтээж буй хөгжүүлэгчдийн туршлагыг харуулахыг зорьж байна.


Time & Location
2025 оны 5-р сарын 30 14:00 – 18:00
Corporate Hotel and Convention Center, WW3F+C8R Mahatma Gandhi St, HUD - 15 khoroo, Ulaanbaatar 17011, Mongolia
About the event
"BDCM-2025: БАРИЛГЫН БИЗНЕС ХӨГЖҮҮЛЭЛТ: СОРИЛТ БА ТУРШЛАГА" сэдэвт салбарын мэргэжлийн нэтворкинг хурал нь Монгол Улсын барилгын салбарын бизнес хөгжлийн чиг хандлагыг олон улсын түвшинд хүргэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, салбарын тулгамдсан асуудлуудыг мэргэжлийн түвшинд хэлэлцэн шийдэл боловсруулахад чиглэсэн юм. “Интеллект Групп” болон “Монголын Барилгын Инженерүүдийн Холбоо” хамтран уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээнд 100 гаруй байгууллагын 250 орчим бизнес эрхлэгч, шийдвэр гаргах түвшиний удирдлагууд оролцлоо.
Энэ удаагийн арга хэмжээгээрээ хөгжүүлэлтийн цаана үлддэг бодит түүхүүдийг ил гарган, хамтын ухаанаар ирээдүйг бүтээж буй хөгжүүлэгчдийн бодит туршлага, сургамжийг олон нийтэд хүргэхээр зорьсон билээ.
Арга хэмжээний үеэр доорх төслүүд сорилт ба туршлагаа хуваалцав. Үүнд:
ТӨСӨЛ 1 : “365 Мандала Тауэр”, “Монкон Пропертис” ХХК, Гүйцэтгэх захирал Б.БАТАА
ТӨСӨЛ 2: “Layered City”, KCH Групп, Бизнес Хөгжүүлэлтийн менежер ЖО ЖЭ ГИ
ТӨСӨЛ 3: “Little Venice”, Мишээл Групп, Төслийн ахлах, Ц.БУДХҮҮ